Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан, өнөөдрөөс 9 дүгээр сарын 16 хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг улсын дугаарын тэгш, сондгой тоогоор хязгаарлаж эхэллээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод өдөрт 540 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулснаар замын ачаалал 35%, тээврийн хэрэгслийн тоо 45%-иар буурдаг хэмээн ТЦА мэдэгдсэн.
Тэгш, сондгой дугаарын зохицуулалт:
Тээврийн хэрэгслийн дугаар сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 27, 29, 31-нд, 9-р сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 8-р сарын 28, 30-нд, 9-р сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16-нд хөдөлгөөнд оролцоно.
Харин 9 дүгээр сарын 1-нд дугаар хязгаарлахгүй, бүх машин хөдөлгөөнд оролцож болох юм.