Дэлхийн триатлоны холбооноос дуатлоны чансааг шинэчлэн зарлалаа. Тус чансаанд Монгол Улсын долоон дуатлонч багтсан бөгөөд хамгийн өндөр байрыг эмэгтэй тамирчид эзэлсэн байна.
Тухайлбал спортын мастер А.Оюун-Эрдэнэ 100 оноотойгоор 74 дүгээрт, спортын мастер Ц.Аяс 92,5 оноогоор 85 дугаарт тус тус бичигдэж байна.
Харин эрэгтэй тамирчдаас ОУХМ Н.Мөнхбаяр 97 дугаарт, ОУХМ Э.Болор-Эрдэнэ 104 дүгээрт, спортын мастер Э.Ижилмөрөн 113 дугаарт, ОУХМ Н.Алтаншагай 126 дугаарт, спортын мастер Б.Алтан-Оргил 138 дугаарт жагсчээ.