Гашуунсухайт–Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Барилга угсралтын дэд ажлуудад тавих байгаль орчны стандарт, хяналт сайжирчээ. Мөн ус, хог болон бохирын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын байгаль орчны байцаагчид карьер, худаг усны ашиглалттай газар дээр нь танилцсан бөгөөд Галба, Өөш, Долоодын говийн сав газрын 5 худгийн усыг ашиглах гэрээ байгуулсан байна.
Түүнчлэн барилга угсралтын ажлаас пүүний барилгыг барьж дуусжээ. Хаалттай бүсийн торон хашааг барих ажил дундаа оржээ.
Өмнөговь аймгийн Байгаль орчны газраас гүйцэтгэгч талд ажилчдын кемпийн хажууд бохир ус цэвэрлэх байгууламж яаралтай байгуулах шаардлагатай гэсэн зөвлөмж хүргүүлсэн аж. Уг шаардлагыг биелүүлэхээр ажиллаж байгаа юм байна.