Зүүн Азийн волейболын эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Хонконгод эхэллээ. Монгол Улсын волейболын эмэгтэй шигшээ баг өчигдөр Тайваний багтай тоглож, 16:25, 22:25, 22:25 буюу 3:0 харьцаагаар хожигдов.
Тэгвэл өнөөдөр тэмцээнийг зохион байгуулагч Хонконгийн багтай тоглоно. Хоёр багийн тоглолт орон нутгийн цагаар 17:30 цагт эхлэх юм. Шигшээ багийг ОУХМ Б.Хэрлэн, Д.Билгүүн, А.Мөнхбаяр нар дасгалжуулж байна.

