П.Наранбаяр: Багшаас бусад орон тоон дээр шинээр хүн нэмж авахгүй


Монгол Улсын 2025 оны төсөвт “Хэмнэлтийн тодотгол”-ыг боловсруулж төрийн чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтыг салбар бүрд хянан шинжилж, хийдэл, давхардлыг арилгах шинэчлэлийг эхлүүлсэн. Тэгвэл энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр байр сууриа хуваалцав.

Боловсролын сайд П.Наранбаяр: Дээрээс хэмнэлтээ эхлүүлж байгаа нь маш зөв. Жишээлбэл манай яам 18 газар, хэлтэстэй байсан. Одоо 12 болж буурч байна. Дунд шатны болон дээд шатны давхацсан чиг үүргүүдийг процессын инженерчлэлийн аргаар сайтар судалсны үндсэн дээр орон тоог бууруулж байгааг дэмжиж буй.

   Боловсролын ерөнхий газар 165 орон тоотой байсан бол 91 болж буурч байх жишээтэй. Чиг үүргийн давхцалтай байгааг нарийн харж хийсэн хүчтэй шинэчлэл. Цаашдаа багшаас бусад орон тоон дээр шинээр хүн авахгүй. Гэхдээ сургуулийн үйл ажиллагааг хангах ёстой ажилтнууд байдаг. Тэдгээрийг сайтар харж явна. Сургууль бүрд чиг үүргийн шинжилгээг хийнэ. Төрийн болон боловсролын үйлчилгээ иргэндээ хүрэхдээ тасарч болохгүй. Энэ л зарчмаар явна” гэв.

,

One response to “П.Наранбаяр: Багшаас бусад орон тоон дээр шинээр хүн нэмж авахгүй”

  1. ерөнхий сайд, шадар сайд нь 9 хувь цомхотгоно гэсэн. Наад БЕГ чинь 165 хүнтйэ байсан бол 9 хувь нь 91 юм уу? 5-р ангийн тоо бодож сурна уу даа улсаараа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *