АН-ын их хурал ёслолын байдалтай болох ёсгүй


АН-ын ахмадын холбооны ахмадууд нам дотор өрнөөд байгаа зарим нэг асуудлаар мэдээлэл хийлээ. “АН бол үндэсний хэмжээний том нам. Манай нам хамтарсан засгаас гарах үед намын дарга Л.Гантөмөр ажлаа өгөхөө мэдэгдсэн. Энэ мэдэгдлээс хойш нам мөрийн хөтөлбөр, үндсэн дүрмэндээ өөрчлөлт оруулж, таван сар гаруйн хугацаанд намын анхан, дунд шатны байгууллагууд, гишүүд дэмжигчдээсээ санал авч боловсруулан дүрэм, мөрийн хөтөлбөрөө боловсруулж маргааш болох Үндэсний бодлогын хуралдаа танилцуулна. Эндээс дүрмийн төслөө Их хуралд өргөн мэдүүлэх учиртай. Дүрмийн төслийг ахмадууд ерөнхийд нь сайшааж байгаа боловч ҮБХ-оороо АН-ын даргыг сонгож, их хурлаараа батлана гэсэн зүйл явж байгаа учраас ахмадууд хүлээн зөвшөөрөхгүй, ямар бодолтой байгаагаа хэлэхээр хэвлэлийн хурал зарлалаа” гэлээ.

Сайнбаяр: АН-ын Ахмадын холбооны дэд тэргүүн: “Намынхаа дотоод үйл ажиллагаанд зайлшгүй оролцох ёстой хүмүүс энд сууж байна. Монголын ардчиллыг үүсгэн байгуулсан хүмүүс. “Намын дүрэм, намын дарга сонгох гэдэг бол ҮБХ-ны 200-300 хүний хийх ажил биш. Намын бүхий л гишүүдийг хамруулах ёстой. Намын дүрмээ улс төрийн намуудын дүрэмтэй нийцүүлж гаргах нь зүйтэй. Нийт гишүүдийн эрх ашгийг хангасан байх ёстой” гэлээ.

Намынхаа удирдлагуудад тодорхой хэмжээний шаардлага хүргүүлнэ. Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалд тавина. Зөвхөн энд сууж байгаа 10 хүний асуудал биш он удаан жил энэ намд зүрх сэтгэлээ зориулсан хүмүүсийн нэгдмэл шаардлага гэдгийг хэвлэлийн бага хурлын үеэр мөн онцоллоо.

Цэцэгмаа: Чингэлтэй дүүргийн ахмадын хорооны гишүүн: ҮБХ-оор намын даргыг батлаад 31-нд болох намын их хурлаар эндээс нэр дэвшсэн хүнийг батална гэж байна. АН-ын их хурал ёслолын байдалд орох ёсгүй. Үүнийг эсэргүүцэж байна. Жирийн гишүүд ҮБХ-ны гишүүдийг сонгоогүй байхад тэд яахаараа АН-ын даргыг сонгох ёстой билээ. Бүх төлөөллөө оруулаад өгөөчээ. Эгэл жирийн гишүүдээ оруулаад бидний дуу хоолойг сонсоочээ. Бүгдээрээ шударга байцгаая.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *