Э.Даваахүү Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ 


Казахстан улсын Шымкет хотод буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

  Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг, Д.Оюун, дасгалжуулагч Ц.Мөнхзул, Э.Юмжирмаа, Г.Ганхуяг, О.Төгөлдөр нарын удирдлага дор гурван насны ангилалд нийт 30 тамирчин оролцож буй.

Тэгвэл насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн сонгомол гар бууны 50 метрийн дасгалд Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Даваахүү хүрэл медаль хүртлээ. 

Монголын Буудлага спортын Ази тивийн анхны медалийг 1987 онд гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат сонгомол гар бууны 50 метрийн дасгалд (хүрэл медаль) хүртэж байсан бол Ази тивийн анхны алтан медалийг гавьяат тамирчин Д.Мөнхбаяр 1991 онд хүртэж байсан түүхтэй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *