Х.Нямбаатар: Надад МАН-ын дарга болох санал тавиагүй


“Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгаланг “МАН-ын дарга бол, эсвэл Х.Нямбаатарыг болгоё” гэсэн тухай мэдээлэл өчигдөр гарав. Үүнийг хотын дарга Х.Нямбаатар няцаалаа.

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар:

-Туулын хурдны замын барилга угсралтын ажил эхэлсэн, нэгдүгээр тойрог замын тендерийг ойрын үед зарлахаар бэлдэж байна. Сэлбэ 20 минутын хотын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Эрчим хүчний төслүүд гараанаас гарсан.

Шидэт дохиураар дохисон мэт энэ ажлууд тийм ч амархан биелэлээ олохгүй. Бидний өмнө тулгарч буй асуудлууд өргөс авсан мэт шийдэгдэхгүй. Утаа, агаарын бохирдол, түгжрэл гэх хоёр том асуудлыг томоохон зориг золиос, тэвчээр гаргаж том төслүүдээ хөдөлгөж хэрэгжүүлж шийднэ. Эхлүүлсэн ажлынхаа үр дүнг харахыг зорин ажиллана. Надад хэн нэгэн хүн ийм санал тавиагүй, тавьсан ч хүлээж авахгүй.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *