Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу тавилгын материал тээвэрлэж явсан ачааны машин өнгөрсөн шөнө Эрдэнэ сумын Еншөөв багийн Нартын хошуунд явж байхдаа шатжээ. Уг галын дуудлагыг 8-р сарын 27-ны 23:40 цагт гал сөнөөгчид хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн 17 дугаар ангийн албан хаагчид уг дуудлагаар очиж, галыг бүрэн унтраалаа. Иргэн Х-ын “Норд бенз” загварын машины тээвэрлэж явсан ачаа уг галд өртөн шатжээ.