Газар 5.3 магнитудын хүчтэй хөдөллөө


Увс аймгийн Наранбулаг сумын нутагт өнөөдөр /2025.08.28/ 10:22:50 цагт газар 5.3 магнитудын хүчтэй хөдөллөө. ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн тодорхойлсноор уг чичирхийлэл газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 49.53 92.77-т үүсжээ.

Чичирхийллийн төв:

  • Увс аймгийн Наранбулаг сумын төвөөс зүүн хойд зүгт 21 км
  • Увс аймгийн Малчин сумын төвөөс баруун урд зүгт 42 км
  • Увс аймгийн Тариалан сумын төвөөс зүүн урд зүгт 68 км

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *