Бильярдын спортын нэгэн төрөл болох heyball-ийн олон улсын нээлттэй тэмцээн Улаанбаатар хотноо болж байна.
Тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Англи, Тайланд, Киргизстан, Казахстан, Пакистан улсын нийт 192 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр медалийн эзэд тодрох юм.
50 мянган ам долларын шагналын сантай тус тэмцээний хагас шигшээд Монголын дөрвөн тамирчин шалгараад байна. Тодруулбал хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчин нь Э.Тэмүүжин. Тэрбээр өнгөрсөн жилийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн юм.


Дашрамд дурдахад, 169 орныг эгнээндээ нэгтгэсэн heyball-ын спорт нь манай улсад 2017 оноос хөгжих эхлэлээ тавьсан түүхтэй. Харин 2019 онд Азийн цуврал тэмцээнийг зохион Монголд зохион байгуулсан.