Б.Пүрэвдорж: АН-ын даргад нэр дэвшигчдийг 3 өдөр бүртгэнэ


Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр хуралдахаар гишүүд нь цуглаж байна. Уг хуралд 389 гишүүн оролцох учиртай.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Өнөөдөр нэр дэвших хүмүүсийг бүртгэх хороо байгуулна. Улмаар нэр дэвшигчдийг бүртгэх явц 3 өдрийн турш үргэлжилнэ. Ингээд 31-ний өдөр намын даргаа сонгохоор байгаа. Тодорхой журамтай учраас наана зарлах нь асуудалтай.

Өөрөөр хэлбэл, өнөөдрийн ҮБХ-ны хурлаар намын дүрэм, хөтөлбөрөө хэлэлцээд, нэр дэвшигчдийг бүртгэх хороогоо байгуулна гэж ойлгож болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *