АН-ын ҮБХ-ны хуралд УИХ-ын гишүүд дүрмийн дагуу оролцож байна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Энэ айл өрх чинь цаашид идэвхтэй, амьд организм гэдгээрээ үйл ажиллагаа явуулаад, үндсэн зорилгынхоо хүрээнд ажиллах ёстой. Гэтэл харамсалтай нь ч гэх юм уу, зүй ёсныхоо хувьд манйа АН-ын дарга Гантөмөр “Би энэ үүргээ цаашид гүйцэтгэхгүй. Дараагийнхаа удирдлагыг сонгооч ээ” гэдгээ маш тодорхой, 6-р сараас хойш илэрхийлсэн байгаа. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн байна. Бүхэл бүтэн 3 сар өнгөрнө гэдэг чинь энэ айл гэр маань эзэнтэй байгаа юм уу гэдэг асуудал зүй ёсоор тулгарч байна. Хамгийн түрүүнд шийдэх ёстой ажил маанв АН аавтай болох ёстой. АН шинэ дуирдлагатай болж байж, дараа дараагийнхаа үйл ажиллагааг эрчимтэй, идэвхтэй, үндсэн зорилгынхоо хүрээнд явуулах ёстой. Мэдээж тийм учраас хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудал бол АН-ын удирдлагын асуудал.
–АН аавтай болох ёстой гэлээ. Ээжтэй болж болохгүй юм уу. Та нэр дэвшинэ гээ биз дээ?
-Айл өрхийн тэргүүн гэдгээр нь аав гэж хэллээ. Гэхдээ айл гэдэг чинь ганц аав дээр тулгуурладаггүй. Маш өндөр үүрэг гүйцэтгэдэг хүн бол ээж байдаг. Төсөв мөнгө зохицуулдаг, араас нь бодлого шийдлийг нь хэлж өгдөг, чихэнд нь шивнэдэг хүн бол эмэгтэй хүн байдаг. Та бүхэн мэдэж байгаа. Сүүлийн үед Дэлхий нийтээр улс төр дэх эмэгтэй хүмүүсийн манлайлал асар их нэмэгдэж байгаа. Маш олон орон эмэгтйэ Ерөнхийлөгч, эмэгтэй Ерөнхий сайд, эмэгтэй УИХ-ын дарга гарч байгаа.
Тэгэхээр өөрийн чинь асуултад хариулахад, тэгэлгүй яах вэ. Тийм ч учир АН-ын эмэгтэй гишүүд аавын, ээжийн үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэл бодлоо илэрхийлж байгаа.
-Та ҮБХ-ны гишүүн болоод хэдэн жил болж байгаа вэ?
-Би 2 сонгогдсон. Эхлээд 2001-2006 онд ҮБХ буюу АН-ын анхны ҮЗХ-ны 30 гишүүний 1. Говьсүмбэр аймгаас сонгогдсон. Дараа нь 2019 оноос өдий хүртэл ҮЗХ-ны гишүүн байна. Нийтдээ 10-аад жил тухайн үеийнхээр ҮЗХ, одоогийнхоор ҮБХ-ны гишүүнээр ажиллаж байна.
-АН-ын даргад дэвшигчдэд 4 шалгуур байдаг юм байна. Та түүнийг хэр хангаж байгаа вэ?
-Ерөнхий том агуулгаараа АН ардчилалтай гэдгээ илэрхийлэхийн тулд мэдээж хүн бүхэнд нээлттэй байх ёстой. Ямар ч хүн АН-д ороод үнэхээр манлайлал байх юм бол ҮХБ-ны гишүүд нь сонгоод гаргахад, буруу зүйл огт байхгүй. Энэ бол МАН-ынхаас ялгарах манай АН-ын онцлог.
Гэхдээ бид хууль цаазат оронд амьдарч байгаа. АН гэдэг энэ айл өөрийн гэсэн дүрэмтэй. Түүний дагуу ярих юм байхгүй, тийм заалт байгаа. 2023 онд явуулсан сонгуулиар яг энэ журмаар нэр дэвшигчдээ тодруулсан.
–Та нэр дэвшихээ зарласан. Намын гишүүдийн хандлага ямар байна вэ?
-Ялагдана хожигдоно гэж ямар ч улстөрч сонгуульд ордоггүй. Би яагаад АН-ын даргын сонгуульд өрсөлдөж байна вэ гэвэл Монгол Улсад өнөөдөр асуудал юу байна вэ гэдгээс эхэлж харах хэрэгтэй. Болохгүй байгаа нь болж байгаагаасаа их байна. Дандаа үгүй гэсэн хариулт гарч байна. Үүнийг хэн шийдэх ёстой вэ гэхээр, намууд энэ асуудлыг шийдээд өгөөч ээ хэмээн төлөөллөө сонгуульд илгээдэг. Тэр сонгуульд оролцох эрхтэй намууд таны энэ асуудлуудыг шийдэхийн тулд ЗГ-аа байгуулаад, бодлогоо хэрэгжүүлдэг.
Тэгэхээр асуудал явж явж юун дээр бууж байна вэ гэхээр улс төрийн намуудад байна. Намууд дотор ялзрал, авлига, мөнгөний сүлжээ байна. Тэр энэ гэлтгүй намуудад асуудал маш их байна. Бид улсаа хөгжүүлье гэвэл намуудаа шинэчлэхээс эхлэх хэрэгтэй. Сонгогчдын саналыг авч буй нэр дэвшигчид ямар хүмүүс байна вэ. Гарч ирсэн хойноо сонгогчдын эрхийг хамгаалж чадаж байна уу гэдгээс маш их юм хамаарна.
Тэгэхээр намд шинэчлэл хийж, нам дотроосоо цэвэршиж байж улс орон хөгжинө. Улс орныг нам шиг нам авч явах юм байна. Ийм дотоод итгэл үнэмшлээр би энэ намын даргад өрсөлдөхөөр шийдсэн. Хэрвээ би сонгогдвол сая хэлсэн асуудлуудыг шийдэхийн төлөө явна.
Намын цорын ганц зорилго бол сонгуульд ялах. Тэр намын туган дор эвлэлдэн нэгдсэн хүмүүсийн жанжин шугам, үзэл санааг бодлого болгож хэрэгжүүлэхийн төлөө хатуу явах ёстой. Тэрний төлөө нам оршдог. Намын зорилгыг хангуулахад удирдлагаас маш их юм хамаарч байна. Нам дотор шинэчлэл хийж, үүнийг төрийн бодлого болгохын тулд би энэ шийдвэрийг гаргасан.