“SG Hawks” багийг 37 жилийн туршлагатай Япон дасгалжуулагч удирдана


     “SG Hawks” баг нь бидний мэдэх хуучин “Шанх Транс” баг билээ. Тэд 2024-2025 оны Үндэсний дээд лигт хүрэл медаль хүртсэн.

Тэгвэл тус баг шинэ улиралдаа зориулж Япон дасгалжуулагчаар хүч сэлбэжээ. Тодруулбал Японы дасгалжуулагч Кожи Цүзүрабара 2025-2026 оны “Үндэсний дээд лиг”-ийн хугацаанд “SG Hawks” багийн дасгалжуулагчаар ажиллахаар болсон байна.

Цүзүрабара дасгалжуулагчийн хувьд Тайвань, Вьетнам, Мьянмар, Саудын Араб, Тайланд, Малайз, Япон, Шинэ Зеланд зэрэг улсын багийг удирдаж байсан бөгөөд Сөүлийн олимпын наадамд оролцсон Японы эмэгтэй шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж 5-р байр, Японы лигийн аварга, Япон улсын аварга, Азийн аварга, SEA Games, клубын аварга шалгаруулах тэмцээнүүдэд өндөр амжилт гаргасан 37 жилийн туршлагатай дасгалжуулагч аж. Мөн 2023 онд Вьетнамын шигшээ баг, 2024 онд Филиппиний лигийн багийн дасгалжуулагчаар ажиллаж байжээ.

“SG Hawks” баг нь 2024-2025 оны Үндэсний дээд лигт ОУХМ Б.Батсуурь, Солонгосын лигт тоглодог Ж.Энх-Эрдэнэ, мөн өдгөө БНСУ-д суралцаж байгаа М.Уранбаяр, туршлагатай мэдрэмжтэй холбон тоглогч О.Золбоо, нам хагасын байрлалд О.Чойжилсүрэн, Б.Гэрэлтцолмон нарын бүрэлдэхүүн дээрээ гаднаас шинэ легионер тамирчдыг нэмсэн. Үүнээс гадна ахлах дасгалжуулагчаар Э.Энхтөгс, туслах дасгалжуулагчаар Б.Даринчулуунаас гадна Н.Баярсайхан нарын туршлагатай, чадвартай дасгалжуулагчид ажилласан.

Тэгвэл энэ жил тэднийг Япон дасгалжуулагч удирдах нь.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *