АН-ын даргын сонгуульд УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ө.Шижир, Ж.Баярмаа, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар өрсөлдөхөөр Дотоод сонгуулийн хороондоо бүртгүүлж, мөрийн хөтөлбөрөө өгөөд байна. Нэр дэвшигчдийн материалыг өнөөдөр 18:00 цаг хүртэл хүлээн авч байгаа юм.
Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид маргааш буюу 8-р сарын 30-ны 19:30 цагаас NTV телевизээр 90 минутын турш шууд мэтгэлцэнэ. Үүнийг хүлээн авч үзээрэй. Энэ сарын 31-нд АН-ын ҮБХ ээлжит бус хурлаа Төрийн ордонд үргэлжлүүлэхээр болоод байна. Нэр дэвшигч бүр уг хурал дээр мөрийн хөтөлбөрөө 20 минут танилцуулна.