Ө.Шижир хасагдаж, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, Ж.Баярмаа, Б.Отгонбат 4 АН-ын даргад өрсөлдөхөөр боллоо


Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийг өнөөдөр /2025.08.29/ 18:00 цагт бүртгэж дууслаа. Тус намын Үндэсний бодлогын хорооны хурлаас сонгогдсон Дотоод сонгуулийн хорооны гишүүд 2023 оны нэгдүгээр сарын 13-нд батлагдсан журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Нэр дэвшигчид уг журмын дагуу бүртгүүлж, батламжид гарын үсэг зурав.
“Эрх чөлөө-Эргэлтийн цаг” уриатай Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөхөөр 5 хүн бүртгүүлсэн. Тэднээс УИХ-ын гишүүн Ө.Шижир дэнчингийн 200 сая төгрөгийг өгөхөөс татгалзаж, АН-ын даргад нэр дэвшихээргүй болжээ. Бусад нэр дэвшигчдэд 19:30 цагаас үнэмлэх олголоо. Нэр дэвшигчдийг бүртгүүлсэн дарааллаар нь танилцуулъя.

Одонгийн ЦОГТГЭРЭЛ УИХ-ын гишүүн 

Мэргэжил: Эдийн засагч

Сонгуульт албан тушаал:

2009 он Ардчилсан намын гишүүн

2013 оноос  АН-ын ҮЗХ, ҮБХ-ын гишүүн

2014-2017 он Увс аймгийн Ардчилсан намын дарга

2017 оноос  АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн

  • Бөхчулууны ПҮРЭВДОРЖ УИХ-ын дэд дарга

Мэргэжил: Эрхзүйч

Сонгуульт албан тушаал:

2009 он Ардчилсан намын гишүүн

2009-2012 он Ховд аймаг дахь АН-ын дарга

2019-2020 он Ардчилсан намын дэд дарга

  • Жудагийн БАЯРМАА УИХ-ын гишүүн

Мэргэжил: Олон улсын харилцаа, эрхзүйч, англи, орос хэлний багш

Сонгуульт албан тушаал:

2008 он Ардчилсан намын гишүүн

1998-2002 он  МҮАН-ын Шинэ үе Ардчилсан залуучуудын холбооны нарийн бичгийн дарга

2001-2005 он Ардчилсан намын гишүүн

  • Бархүүгийн ОТГОНБАТ Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн 

Мэргэжил: Боловсролын ухааны доктор

Сонгуульт албан тушаал:

2007 он Ардчилсан намын гишүүн

2007 оноос АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид маргааш буюу 8 дугаар сарын 30-нд 20:00 цагаас NTV телевизээр мэтгэлцэнэ. 31-нд Үндэсний бодлогын хорооны гишүүдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулна. Тус хорооны гишүүдийн саналаар Ардчилсан намын даргыг сонгох юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *