Ө.Шижир: 200 саяыг нь бэлнээр өгөөгүй гээд хасагдана гэж байхгүй


АН-ын даргад нэр дэвшихээр өнөөдөр холбогдох материалаа өгсөн УИХ-ын гишүүн Ө.Шижир дэнчингийн 200 сая төгрөгийг өгөхөөс татгалзаж, АН-ын даргад нэр дэвшихээргүй болсон. Харин тэрээр ийн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ө.Шижир:

-Надаас бусад нэр дэвшигч 200 сая төгрөгөө бэлнээр төлсөн байна. Ардчилсан намын дүрмээр Үндэсний бодлогын хорооны 363 гишүүн татвар гээд тус бүр 6 сая төгрөг 2025 онд төлсөн. Нийт дүн 2.2 тэрбум төгрөг.

Улсын төсөв буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс намуудыг хараат бусаар ажиллаарай гэж авсан саналын тоогоор Ардчилсан намд 2.1 тэрбум өгсөн.

Ганц хурал хийж, намын гишүүдээ цуглуулах тийм хэцүү гэж үү? Дүрэмдээ зааснаар жилд нэгхэн удаа их хурлаа зохион байгуулах гэж хүн бүрийг 200 сая төгрөг тушаа гэсэн. 363-хан саналын хуудас хэвлэх яасан их зардалтай юм. Бүх шаардлагыг нь хангаж байгаа ч 30 минутын дотор, банк хаасны дараа 200 саяыг нь бэлнээр өгөөгүй, төлөөгүй гээд дүрэмд байхгүй журмаар хасагдана гэж байхгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *