Монгол Улсын хэмжээнд Бэлчээрийн төлөв байдлын улсын хянан баталгааг 2000-2005, 2006-2011 онуудад хийсэн. Уг үнэлгээний дүнгээс аваад үзэхэд доройтсон бэлчээр 25 сая га байгаа. Энэ бэлчээрийг зуун хувь гээд аваад үзэх юм бол гуравны нэг нь бага зэрэг, 50 орчим хувь нь дунд зэрэг, 15 гаруй хувь нь хүчтэй доройтжээ.

ХААИС-ийн Эксосистемийн судалгааны төвийн судлаачдын Монгол орны нийт бэлчээрийн 70 орчим хувийг эзэлдэг хээр, цөлийн хээрийн хоёр том бүсүүдэд 22 жил тасралтгүй хийсэн судалгаагаар хүчтэй болон дунд зэрэг доройтсон бэлчээрийг зөвхөн малын хөлөөс чөлөөлөхөд өнтэй жил ч, гантай жил ч байгалийнхаа аясаар сэргэхгүй байна гэсэн дүгнэлт гарсан хэмээн ХААИС-ын экосистемийн судалгааны төвийн эрхлэгч, доктор, профессор Ж.Ундармаа Хустайн байгалийн цогцолборт газарт “Доройтсон бэлчээрийг сэргээх арга” үзүүлэх сургалтын үеэр хийв. Уг сургалтыг ХААИС-ийн Экосистемийн судалгааны төв, Японы Жайка байгууллагын хамтарсан САТРЕПС төслөөс Төв аймгийн 27 сумын орон нутгийн удирдлага, мэргэжилтэн, багийн Засаг дарга нарт Төв аймгийн Жаргалант сумд зохион байгуулсан юм.

Дунд болон хүчтэй доройтсон бэлчээр нийт бэлчээрийн 65 орчим хувийг эзэлж байгаа. Үүнийг хүний оролцоотойгоор сэргээнэ. Тэгэхийн тулд хүн хүч, хөрөнгө санхүү зайлшгүй хэрэгтэй эдгийн мөн онцоллоо.