Сумын болон сум дундын ойн анги нь хуш модны самрын нөөц, ургацын мэдээ, дүгнэлтийг аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүргүүлэх журамтай юм байна. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны А/737 дугаар тушаалаар батлагдсан”Ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах” журмын 2.2-т Аймаг нийслэлийн засаг дарга нөөцийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх хэмжээ, түүх хугацааг тогтоох санал, дүгнэлтийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Ойн газарт ирүүлэхээр тусгажээ.
Энэ журмын дагуу одоогийн байдлаар Хөвсгөл, Завхан аймаг л хуш модны самрын ургацын мэдээллийн Засгийн хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт ирүүлжээ.
Самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахад журмын дагуу орон нутгийн Ойн анги дуудлага худалдаа зохион байгуулдаг. Харин ахуйн зориулалтаар хуш модны самрыг иргэнд 1 удаа 50 кг-ыг түүх зөвшөөрөл олгодог.