Ерөнхийлөгч нарын нэрээр иргэдийг залилдаг болжээ


Цахим залилагчид иргэдийн хувийн мэдээллийг олж авахын тулд хиймэл оюун ашиглаж эхэллээ. Тэд олны танил эрхмүүд болон Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгчийн дүрс бичлэгийг ашиглахдаа хэлсэн үг яриаг нь хиймэл оюунаар өөрчилдөг болжээ. Ерөнхийлөгч, дуучин, жүжигчин хүмүүс өөрсдөө ямар нэг сугалаанд оролцон, их хэмжээний мөнгө хожсон, хадгаламжаа өсгөсөн, хөрөнгө оруулалт татсан тухайгаа ярьж буй мэт болгон өөрчилдөг юм байна. Үүний зэрэгцээ тухайн хүмүүсийн нэрээр хуурамч цахим хаяг нээн, уг хуурамч видеог тэр хаягаар түгээдэг аж. Энэ бүхэн нь хүмүүст итгэл үнэмшил төрүүлэх, улмаар урхидах зорилготой.

Мөн их хэмжээний мөнгө амлах, хадгаламж өсгөж өгөх, найдвартай хөрөнгө оруулах тухай зараа хүмүүсийн коммент бичих талбарт оруулах нь түгээмэл. Олны танил хүмүүсийн нэр, зураг, дүрс бичлэг ашигласан иймэрхүү зар, сэтгэгдэл, видеонд хууртахгүй байхыг ЦЕГ-аас сэрэмжлүүллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *