22:00 цагаас хойш скүүтэр унахыг хориглуулах хүсэлт гаргажээ


Скүүтэр түрээслүүлэх үйлчилгээ энэ жилээс Дархан-Уул аймгийн төвд нэвтэрлээ. Үүнээс үүдэн олон сөрөг үр дагавар гарч байгаа аж. Тиймээс тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Отгонбаатар скүүтэртэй холбоотой асуудлыг зохицуулахаар Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргалд хүсэлт гаргажээ.

Уг хүсэлтэд “Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт шинээр нэвтрэн орж ирсэн “Түрээсийн цахилгаан дугуй скүүтер” нь бага насны хүүхдүүд шууд хэрэглэх боломжтойгоос шалтгаалан, олон төрлийн аюултай нөхцөл байдал үүсгэж, эрсдэл ихээр дагуулж байна. Үүнд:

– Бага насны хүүхдүүд хараа хяналтгүй хэрэглэх,

– Зориулалтын бус гудамж талбайгаар зорчих,

– 2-3 хүүхэд нэгэн зэрэг ашиглаж нэгнийгээ унагаж бэртээх,

– Замын хөдөлгөөний анхан шатны мэдлэг мэдээлэлгүй хүүхдүүд ашиглаж зам тээврийн осолд өртөх гэх мэт асуудлууд үүсэж, түүнээс шалтгаалан бага насны хүүхдүүдийн дунд гэмтэл бэртэл авах, насан туршдаа хохирч үлдэх, цаашлаад амь насаа алдах хүртэл эрсдэл үүсэж болзошгүй байна.

Скүүтэрийг 22:00 цагаас хойш Дархан-Уул аймгийн хэмжээнд ашиглах боломжгүй болгох талаар хариуцагч байгууллагуудтай холбогдон, шийдвэр шийдэлд хүрэх талаар санал гаргаж хамтран ажиллахыг хүсье. Мөн сургуулийн нийгмийн ажилтнууд болон аймгийн ИХТ-өөр дамжуулан, хүүхэд багачуудад мэдээлэл, ойлголт өгөх ажил зохион байгуулах саналтай байгааг дэмжиж ажиллахыг хүсье!” гэжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *