Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх “School police” төсөл хэрэгжиж эхлээд 12 жил болжээ. Төслийн хүрээнд эцэг эхчүүд сургуулийн ойр орчинд 07.30-13.30, 13.30-19.00 цагийн хооронд хоёр ээлжээр хөдөлгөөнт эрүүл хийж, хүүхдүүдийг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлдэг бөгөөд эргүүлд гарч буй эцэг, эхчүүдийн тухайд ажил олгогч байгууллага нь хагас өдрийн цалинтай чөлөө олгохоор дээрх журамд зохицуулалт хийсэн байдаг.
Төрийн болон хувийн өмчийн ерөнхий боловсролын сургууль орчимд хүүхэд хохирсон гэмт хэрэг 2024 онд 126, харин 2025 онд 142 энэ нь 16 нэгжээр буюу 8,8 хувиар өссөн, зөрчлийн тоо 2024 онд 78, 2025 онд 71 байгаа нь 6 нэгжээр буурсан байна. Иймд эцэг эх та бүхэн сургууль орчмын бүс нутагт хүүхдийг зам тээврийн осол болоод аливаа гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлж “School police” арга хэмжээнд идэвхтэй оролцож байхыг уриалж байна. Өнөөдөр буюу 9-р сарын 1-ний өдөр нийслэл хотод ерөнхий боловсролын 180 гаруй сургуульд 2500 орчим эцэг, эх хүүхдийнхээ сайн сайханы төлөө эргүүлд гарч ажиллаж байгаа мэдээлэл байгаа юм.