Засгийн газар өнөөдөр яаралтай хуралдаж байна


Засгийн газар өнөөдөр яаралтай хуралдаж байна. Уг нь Засгийн газар 7 хоног бүрийн лхагва гарагт хуралдах хуваарьтай. Гэвч өнөөдөр ээлжит бус хуралдаан зарлажээ.

Өнөөдрийн хуралдаанаар:

  • “Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах, эрх олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Төлбөрийн хэмжээ шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоол/ Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилтийн талаар
  • Нээлттэй мэдээллийн ил тод байдлын 2024 оны хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайлангийн талаар
  • Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийн талаар
  • Бусад асуудал хэлэлцэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *