УИХ дахь АН-ын бүлгийг Ж.Батсуурь удирдана


Өнгөрөгч Ням гарагт АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, намын даргаараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг сонгосон. Тэгвэл УИХ дахь бүлгийн даргаар ажилладаг түүний байр суурийг хэнд шилжүүлэх нь улс төрийн анхаарал татсан сэдвүүдийн нэг болоод байна. Парламентад нөлөө бүхий уг албан тушаалд өрсөлдөнө гэдгээ “Морьтон” фракцаас УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд илэрхийлсэн бол “Фортуна” Н.Батбаярын охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Нэг Монгол” фракцаас өрсөлдөнө гэдгээ мөн зарлаад байгаа билээ. Гэхдээ аль алинд нь УИХ дахь АН-ын бүлгийн даргын суудлыг өгөхгүй бололтой. Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан Ж.Батсуурийг тавих тохироо АН-ын ҮБХ-ны хурлаар шийдэгдсэн тухай сураг гараад байгаа юм. Намын даргаа сольсон АН энэ удаа ерөнхий нарийн бичгийн даргаа солихгүй буюу Н.Ганибал үргэлжлүүлэн ажиллахаар болжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *