38 дахь удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг болно


Барилгын гадна бүтээц, дулаалгын ажил, инженерийн шугам сүлжээний угсралт зэрэг барилгын гүйцэтгэл эрчимжиж, орон сууцны эрэлт нэмэгддэг намрын улиралд зохион байгуулдаг 38 дахь удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг “Build smart” уриа дор 2025 оны 9-р сарын 12-14-ны өдрүүдэд Буянт-Ухаа ордонд болно. Тус үзэсгэлэн яармагт ОХУ, Хятад, Солонгос, Япон, Герман, Чех, Итали, Турк зэрэг 20-иод улсын 60 орчим компани, шинэ орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид зэрэг дотоодын 300 гаруй аж ахуй нэгж байгууллагууд оролцоно. 

Үзэсгэлэн яармагт:

Шинэ орон сууц үл хөдлөх чиглэлээр

  • Тансаг болон Стандарт орон сууц
  • Хаус дизайн, амины орон сууц
  • Үл хөдлөх хөрөнгө зууч, Оффис, үйлчилгээ

Барилгын материал, дэвшилтэт технологи чиглэлээр

  • Барилгын материал, Засал чимэглэл
  • Цахилгаан эрчим хүч, холбоо дохиолол
  • Сантехник, агааржуулалт
  • Интерьер, Экстерьер, ландшафт
  • Зураг төсөл

Гадаа талбайд:

  • Багаж, тоног төхөөрөмж
  • Барилгын угсралтын материалууд
  • Зөөврийн сууц, амины орон сууцны жишиг загварууд танилцуулагдана.

Мөн үзэсгэлэнгийн өдрүүдэд барилгын салбарын B2B уулзалт, мэргэжилтнүүдийн илтгэл семинарууд 3 өдрийн турш зохион байгуулагдах бөгөөд “Шилдэг аж ахуйн нэгж байгууллага”-ыг шалгаруулах ёслолын ажиллагаа зохион байгуулагдана. Та бүхнийг 38 дахь удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармагт хүрэлцэн ирж, барилгын салбарын хөгжил дэвшил, инновац, дэвшилтэт технологи, шинэ материал, шилдэг төслүүдтэй танилцахыг урьж байна. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *