2025 оны шатрын улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63 дахь, эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн тэмцээн 9-р сарын 3-наас 15-ны өдрүүдэд Баянхонгор аймагт болно.
Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг хүлээн авч уулзлаа.
Улсын аваргын өрсөлдөөнд 2024 оны Улсын аварга тамирчид болон 2025 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тэмцээнээс шалгарсан тамирчид оюун ухаан, цэц мэргэнээ сорих юм.
Эдгээр тамирчдад Ерөнхий сайд, шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар амжилт хүслээ.
