Сэлэнгэ аймагт байрлах Алтанбулаг боомтыг өргөтгөн шинэчилснээр 1.5-2 сая зорчигч, 600-800 мянган тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой боллоо. Жилд 600-900 мянган зорчигч, 200-400 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан бол ингэж өргөтгөжээ.
Энэ бүтээн байгуулалт нь Азийн хөгжлийн банкны нэн хөнгөлөлттэй зээлээр баригджээ. Ерөнхий сайд Г.Занданшатар Алтанбулаг хилийн боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын нээлтэд оролцлоо.
Алтанбулаг боомтод 14.9 тэрбум төгрөгөөр тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ 1.7 км авто зам, 7000 м2 авто зогсоол, 30 мянган м2 доторх талбай, иж бүрэн инженерийн шугам сүлжээг ашиглалтад оруулав.
Олон улсын стандартын боомтын барилга, ногоон байгууламж, ухаалаг цахим гарц, хяналтын рентген, лабораторийн иж бүрдлийг бүрэн ашиглалтад оруулснаас гадна зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн 5 барилга, 6000 м2 ногоон байгууламжийг 7.8 сая ам.долларын санхүүжилтээр байгуулжээ.