Төв аймгийн Баянчандмань сумын ерөнхий боловсролын сургууль дотуур байртай боллоо. 160 ортой энэ байрыг улсын төсвийн 3.5 тэрбум төгрөгөөр “Дуутын нуруу” ХХК 9-р сарын 1-нд ашиглалтад хүлээлгэн өгөв. Тус компани уг байрыг 2024 оноос барьж эхлээд, 2026 онд ашиглалтад оруулах гэрээтэй байсан ч хугацаанаасаа жилийн өмнө ийн ашиглалтад оруулж байна.
Баянчандмань сумын сургууль дотуур байргүй. Хөдөөний сурагчдаа Политехник коллежийн дотуур байранд байлгаж байжээ.
