Алтны үнэ түүхэн дээд хэмжээг тогтоолоо


Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал тодорхойгүй байгаа ч үнэт  металын эрэлт хэрэгцээ өндөр хэвээрээ байгааг батлаж алтны үнэ түүхэн дээд хэмжээг тогтоогоод байна.

Мягмар гарагт нэг унц алтны үнэ 3,508.50 ам.долларт хүрч, энэ жил бараг гуравны нэгээр нэмэгдсэн үнийн өсөлтийн хандлагаа үргэлжлүүлсээр байна.

Хөрөнгө оруулагчид алт, үнэт металыг эдийн засгийн тодорхойгүй байдлын валютаас илүү найдвартай хөрөнгө гэж үздэг бөгөөд энэ оны эхээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн худалдааны нөхцөл байдлыг хүндрүүлсэн өргөн хүрээний импортын татварын нэмэгдлийг зарласны дараа алтны үнэ өссөн юм.

Шинжээчдийн үзэж байгаагаар АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт алтны ханшийг давхар өсгөж, хөрөнгө оруулагчдын сонирхлыг илүү татах болжээ.

Мөн алтны эрэлт хэрэгцээ Хятад, Энэтхэг зэрэг томоохон зах зээлтэй улс орнуудад нэмэгдсээр байгаа тул хөрөнгө оруулагчид үнэт эдлэлийн худалдаанд зориулж бус, харин алтан зоос, гулдмай зэрэг бүтээгдэхүүнийг худалдан авах явдал нэмэгдсэн нь алтны үнэ өсөхөд нөлөөлж байна.

Түүнчлэн Украины дайн, уур амьсгалын өөрчлөлт, олон улсын улс төрийн тодорхойгүй байдал, улс орнуудын худалдааны бодлогод орж буй өөрчлөлтүүд, инфляц болон нийлүүлэлтийн сүлжээ зэрэг өөр бусад олон хүчин зүйлс үнийн өсөлтөд нөлөөлж байгаа талаар Standard Chartered компанийн үнэт металын зах зээлийн шинжээч Суки Купер хэлсэн байна.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *