Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Хар-Үзүүр гэдэг газраар урсах Ховд голд 217 метр урт төмөр бетон гүүр ашиглалтад орлоо. Үүнийг улсын төсвийн 8.9 тэрбум төгрөгөөр орон нутгийн “Жол” ХХК тавьж, өчигдөр хүлээлгэн өгөв. Тус компани энэ гүүрийг 2024 оны 4 дүгээр сараас тавьж эхлээд, 2025 оны 8 дугаар сард бүрэн дууссан байна.
