“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн хангайн бүсийн “Эрдэнэт” салбарт өчигдөр гал гарч, 8 аймагт цахилгаан тасарсан. Үүний улмаас 220/110 кВт-ын систем буюу Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Орхон, Өвөрхангай, Завхан зэрэг 8 аймгийн 140 гаруй сум цахилгаангүй болоод байна.
Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эрчимт эмчилгээний тасаг, Хүүхдийн тасаг цахилгааны нөөц эх үүсвэрээр цахилгаанаа хангаж байна. Эрчимт эмчилгээнд хүнд өвчтэй 1 хүн байгаа аж. Тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа агаад Хүүхдийн тасагт эрчимт эмчилгээнд орсон хүүхэд байхгүй, яаралтай хагалгаа хийгээгүй байна.
Энэ ослын улмаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон бусад бүх аж ахуйн нэгж, үйлдвэр тэг зогсолт хийгээд байна. Орхон аймгийн Онцгой комисс “Энэ ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Мөн 6 кВт-ын дэд станцад гал гарсан. Үүний шалтгааныг тодруулж байна. Шалтгааныг тогтоосны дараа акт тавина. Эрдэнэт станцыг сэргээхээр 40 гаруй бригад ажиллаж байна. Одоо эхнээс нь цахилгааныг сэргээх арга хэмжээ авч байна. Одоогоор 7 аймагт цахилгаан өгсөн.
Энэ станцын тоног төхөөрөмж элэгдэлд орсон. Үүний улмаас өмнө нь цахилгаан тасарч байсан. Эрдэнэт станцын техник 50 жил болж байгаа. 2008 оноос эхлэн техникийн шинэчлэлүүдийг үе шаттай хийж ирсэн. Төлөвлөгөөний дагуу урсгал засварыг жил бүр хийдэг” гэж мэдээллээ.
One response to ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тэг зогсолт хийгээд байна”
naad erchim huchnii saidaa soliochee bugd delberj shataad duuslaa