207-р байрыг маргаашнаас буулгаж эхэлнэ


Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг маргаашнаас буулгаж эхэлнэ. Барилгыг буулгахад 2.4 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг тухайн үед албаныхан мэдээлж, шаардлагатай хөрөнгийг нийслэлийн Засаг даргын нөөцөөс гаргахаар болсон. Харин шинээр барихад 12 тэрбум төгрөг шаардлагатай аж. Ийнхүү дэлбэрэлт болсноос хойш есөн сарын дараа барилгыг буулгах ажил эхлэх нь.

Үйл явдлыг эргэн сануулбал, 1.6 жилийн өмнө шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, суудлын автомашинтай шүргэлцсэний улмаас дэлбэрэлт болоход тухайн орчны зарим орон сууцны цонх, хаалганы шил хагарч, хэд хэдэн машин шатсан юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *