Чингис хаан үндэсний музей сурагчдын эх оронч үзэл, хүмүүжил, танин мэдэхүйн хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилгоор орон нутаг дахь ерөнхий боловсролын сургуулиудад нэрэмжит танхим нээж өгдөг. Тэгвэл өнөө жил Хэнтий аймгийн Биндэр сумын сургуульд Чингис хаан музейн нэрэмжит танхим нээж, 9 дүгээр сарын 1-нд хүлээлгэн өглөө. Тус музейн нэрэмжит Монголын түүх, өв соёлын танхимаас сурагчид их хаадынхаа түүхийг танин мэдэх боломжтой.
Биндэр сумын сургуульд Чингис хаан музейн нэрэмжит танхим нээлээ
