Ахуйн зориулалтаар, зөвшөөрөл авч агнасан тарвагаа өөр газар луу тээвэрлэж болохгүй


2025 оны 8 дугаар сарын 4-нд нийслэлийн засаг дарга хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх захирамж гаргасан. Уг захирамжийн дагуу Экологийн цагдаагийн алба, НЦУГ, ТЦА, НОБГ, НБОГ, ЗӨСҮТ хамтран нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодод хяналт шалгалт хийж байна. Өнгөрсөн 1 сарын хугацаанд 37 иргэн агнасан 162 тарвага Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завджээ.

БОУАӨЯ өнөө жил 6 аймагт ахуйн зориулалтаар тарвага агнахыг зөвшөөрсөн. Уг зөвшөөрлийн дагуу тарвага агнасан иргэд түүнийгээ орон нутагтаа хэрэглэх ёстой. Тарвагаа өөр газар луу тээвэрлэх хориотой. Гэтэл иргэд ахуйн зориулалтаар агнасан тарвагаа “Зөвшөөрлийн дагуу агнасан тул хаашаа ч авч явж болно” гэж андуурдаг ажээ.

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд тарваган тахлаар 1 хүн өвчлөөд байна. Тарваган тахлын халдвар авсан хүмүүсийн 8-15% нь нас барах эрсдэлтэй. Гэвч өвчин хүндэрвэл нас барах эрсдэл 50-100% болдог.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *