Тарваганы мах авч хадгалсан иргэдийн анхааралд


Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд тарваган тахлын голомт идэвхтэй байгааг хүн халдвар авч, нас барснаар тодорхой боллоо. Үүнтэй холбоотойгоор Цагаан-Уул, Цэцэрлэг, Бүрэнтогтох сумаас тарваганы мах авч хадгалсан иргэдийг Зоонозын өвчин судлалын төвийн 70382420 дугаарын утсанд хандахыг тус аймгийн Онцгой комисс, Зоонозын өвчин судлалын төв зөвлөж байна. Махаа авчирсан иргэдэд хуулийн хариуцлага хүлээлгэхгүй ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *