Хөвсгөл аймгийн Мөрөн суманд тарваган тахлаар 9-р сарын 3-нд 1 хүн өвчилж, нас бараад байна. Тухайн иргэн Цагаан-Уул сумын 5-р багийн нутаг дахь тарваган тахлын голомтот бүс нутгаас агнасан тарвага хүнсэндээ хэрэглэснийг тогтоожээ. Түүний ойрын хавьтлуудад хяналтын шинжилгээ хийхэд 22 хүний хариу эерэг гарсан байна. Тэдний 3-ынх нь бие дунд, 18 нь хэвийн байгаа бол гэмтэлтэй 1 хүн байна.
Үүнээс гадна Цагаан-Уул суманд тарваган тахал туссан 2 хүн бүртгэгдээд байна. Тэдний ойрын хавьтал 96 хүнийг тогтоон, тусгаарлажээ. Үүний 20 нь халдвар авсан байж болзошгүй байгаа аж.
