Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас агнасан тарваганаас тахлын халдвар авч, Мөрөн дэх аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн нас барсан. Түүнийг хүлээн авч, тусламж үйлчилгээ үзүүлэн, эмчилж байсан 14 эмч, сувилагч, ажилчин тарваган тахлын халдвар авчээ. Тэднээс авсан ПГУ-ын шинжилгээны хариу эерэг гараад байна.
Нэгдсэн эмнэлгийн Халдвартын болон Сүрьеэгийн тасгийн ажиллагсад гоц халдварт өвчний халдвар авч, тусгаарлагдаад байна. Үүний улмаас тус тасгийн үйл ажиллагаа доголдоход хүрчээ.
Үүний улмаас Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн их эмч А.Эрдэнэбаяр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж ажиллахаар болжээ.
Тарваган тахлын халдварыг цааш алдалгүй богино хугацаанд хумих зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэргэжилтнүүдийн баг илгээжээ.
