Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс түлэхийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш хэрэглэнэ. Энэ талаар нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нар мэдээлэл өгч байна. Улаанбаатар хотын 172 мянган айл өрх нүүрс түлж байгаа. Үүн дээр 20-30 мянган оюутан нэмэгдэж, гэр хороололд гал түлж амьдардаг аж.
“Нүүрс түлж байсан аж ахуйн нэгж, албан газруудыг энэ жилээс бүрэн хориглож хагас сайжруулсан мидлинг эсвэл коксожсон нүүрс түлэх үүрэг өгсөн байгаа. Цаашлаад цахилгаан халаагуурт бүрэн шилжих хугацаа өгсөн. Улаанбаатар хотын захын хорооллын сургууль, цэцэрлэгийг хагас коксожсон түлшээр хангаж, мөн тодорхой үе шаттайгаар цахилгаан халаагуурт шилжүүлэх ажлыг хийж байна” гэж тэд мэдээллээ.
Борлуулалтын хувьд 9 сарын 15-наас өмнө нь ашиглаж байсан “Сайн” картаараа худалдаж авна. 12-р сарын 15-наас аппликэшнээр бүрэн борлуулдаг болох юм байна.
