Өнгөрсөн зургаадугаар сарын 27-нд БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Gem mall” худалдааны төвд лангуу түрээслэгч эмэгтэйг нөхөр нь хувийн таарамжгүй харьцааны улмаас олон удаа хутгалж амийг нь хөнөөсөн байдаг. Улмаар дээрх хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд товлогдоод байсан юм. Тэгвэл шүүх хуралд иргэдийн төлөөлөл байгаагүйн улмаас энэ сарын 17-ны 09.00 цаг хүртэл хойшлуулсан талаар хохирогчийн өмгөөлөгч мэдэгдлээ.
Худалдааны төвд эхнэрээ олон удаа хутгалж хөнөөсөн этгээдийн шүүх хурал энэ сарын 17-ныг хүртэл хойшиллоо
