Нэн түрүүнд шийдвэрлэх 20 асуудлыг тодорхойлов


Орон даяар өрнүүлсэн татварын хуулийн шинэчлэлийн хэлэлцүүлэгт хувийн хэвшил, мэргэжлийн холбоод саналаа ирүүлж, Эдийн засгийн зөвлөлийн ажлын алба нэгтгэж Сангийн яамд хүргүүлжээ.

Монгол Улсын татварын хууль тогтоомжийг шинэчлэх хүрээнд Засгийн газрын боловсруулсан хуулийн төсөлд хувийн хэвшлийг төлөөлөн МҮХАҮТ, Улаанбаатар хотын худалдааны танхим, Монголын бизнесийн зөвлөл, АмЧам Монгол, Австралийн худалдааны танхим хамтран гишүүн байгууллагуудын саналыг нэгтгэн Эдийн засгийн хөгжлийн зөвлөлөөр дамжуулан Сангийн яаманд хүргүүлжээ. Тэдгээрээс нэн түрүүнд шийдвэрлэх 20 асуудлыг тодорхойлон өөрчлөлтийн санал, зөвлөмж боловсруулсан байна.

Мөн МҮХАҮТ-ын Эрчим хүчний зөвлөлөөс эрчим хүчний хууль тогтоомжийн тодорхойгүй байдал, давхардсан хяналт, ойлгомжгүй зохицуулалт зэрэг асуудлыг нэгтгэн Эрчим хүчний яаманд санал хүргүүлсэн. Уул уурхайн салбарт хайгуулын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хөрөнгө оруулалт татах зорилгоор тусгай зөвшөөрлийн олголт, шилжилтийн журамд өөрчлөлт оруулах санал дэвшүүлсэн. Тухайлбал, судалгаагаар өндөр магадлалтай талбайд сонгон шалгаруулалтаар, харин эрсдэл өндөр, судлагдаагүй талбайд өргөдлийн журмаар зөвшөөрөл олгох зохицуулалт хийхийг санал болгосон.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *