Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүлэхээр өнөөдөр ЗГ шийдвэрлэлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар:
-Хар тамхитай тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа цагдаагийн нэгжийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх алба болгон өргөжүүллээ. Одоогийн нэгж 70 орчим хүнтэй. Улаанбаатар хотод төвлөрч, үйл ажиллагаа явуулдаг. Үүнийг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг болгох, тандалт судалгаа хийх, урьдчилан сэргийлэх гээд үйл ажиллагааг нь өргөжүүлэх шаардлагатай байна.
Ийм учраас алба болгон өргөжүүлж, нийт 145 хүний орон тоотойгоор, техник төхөөрөмжийг нь шинэчлэхээр 2026 оны төсөвт 8 тэрбум төгрөг суулгасан. Дархан, Сэлэнгэ, Эрдэнэтийн чиглэлд хар тамхины хэрэг гардаг. Эдгээрт хар тамхитай тэмцэх нэгж байгуулна. Ингэснээр хар тамхитай тэмцэх ажилд ахиц гарна гэж үзэж байна.
-“Таванбогд”-ын Ц.Баатарсайхан нарын хүүхдүүдийн хэрэг ямар шатандаа байна вэ?
-Энэ хэрэгт холбогдсон хүмүүсийн 1 нь гадаад улсад оргон гарсан. Түүнийг Интерполын “Улаан булант зар” -аар эрэн сурвалжилж байгаа.
