Аюулт үзэгдэл, ослын 65 удаагийн дуудлага иржээ


Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 65 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 7 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Нийт дуудлагын 51 нь объектын гал түймэр, 2 нь ой, хээрийн түймэр, 1 нь хүчтэй салхи шуурга, 1 нь газар хөдлөлт, 10 нь бусад /гол, усны осол, зам тээврийн осол гэх мэт/ ослын дуудлага байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *