Нээлттэй тендер шалгаруулалтын урилга
2025 оны 09 сарын 16 өдөр
- Тендерийн ерөнхий мэдээлэл.
Тендерийн нэр: “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төсөл Дотор заслын ажил
Тендерийн дугаар: APUDE-20/2025
Тендерийн материал олгох хугацаа: 2025 оны 09-р сарын 22-ны 17:00 цаг хүртэл.
Тендер хүлээж авах хугацаа: 2025 оны 10-р сарын 02-ний 17:00 цаг.
Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл:
ХУД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах АПУ Дэйри сүүний үйлдвэрийн
барилгыг шинэчлэн “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төслийг хэрэгжүүлж
байгаа ба уг төслийн хүрээнд Дотор заслын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон
шалгаруулах тендер зохион байгуулж байна.
Апу Дэйри Сүүний үйлдвэрийн Дотор заслын ажил: гүйцэтгэх
- Гипсэн хана угсрах /дуу тусгаарлалттай/
- Цагаан замаска татах
- Өнгийн эмульсээр будах
- Гипсэн тааз угсрах
- Уян тааз угсрах
- Хулсан гоёлын хавтан өнгөлгөө
- Шилэн хана, хаалга угсрах
- Шалны хүрээ угсрах ажил
- Шатны чулуу наах
- Дрожон шал угсрах
- Шаланд плита, чулуу, хулдаас наах
- Шатны бариул угсрах
- Хатаалттай шилэн хашлага угсрах
- Өрөө хоорондын хаалга нийлүүлж угсрах
- Цонхны амалгаа өнгөлгөө хийх
Тендерт оролцогч тал зураг төслийн дагуу ажлын тоо хэмжээг шалган ажил тус бүрийн
зардлыг тооцож тендерийн материалыг ирүүлнэ
Мөрдөж ажиллах норм дүрэм стандартууд:
- Заслын ажил БНбД 31-10-05
- “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. I хэсэг.
Ерөнхий шаардлага” БНбД 12.03.04 - “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. II хэсэг.
Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12.04.06 - “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөр хамгааллын үлгэрчилсэн заавар” БД
12-101-05 - Дээр дурдаагүй шаардлагатай бусад хууль норм, дүрмүүд.
“Апу Дэйри” ХХК - Оролцогчдод тавигдах шаардлага.
- Оролцогч байгууллага нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд,
ААН байна. - Оролцогч байгууллага нь “Барилгын тухай” хуулийн дагуу БА2.1 болон түүнээс
дээш тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2025
оныг дуустал хүчинтэй байна. - Оролцогч байгууллага нь эрх зүйн маргаангүй байх.
- Ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж дуусгах санхүүгийн чадамжтай ААН байна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хаягт хандаж 2025 оны 09 сарын 22-
ны 17.00 цагийн дотор тендерт орохоор бүртгүүлнэ.
Тендерийг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 17.00 цагаас өмнө тендерийн баримт
бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийг Захиалагч дотооддоо зохион байгуулах ба
зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг авах болон энэхүү тендертэй холбоотой
тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар авч болно.
ХУД-ийн 19-р хороо, Чингисийн өргөн чөлөө 33/05, АПУ Дэйри ХХК-ий байр
Төслийн бичиг хэргийн ажилтан Н.Анхцэцэг, утас: 88017304,
И-мэйл: ankhtsetseg.n@apu.mn
