Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням байр сууриа ийн илэрхийллээ. “Онтре” компанитай холбоотой ажлын хэсгийг тэрбээр ахалж байгаа юм.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:
-“Онтре”-ийн эзэмшиж буй талбайд “Оюутолгой” төслийн хүрээнд олборлолт хийвэл ашигтай байна. Гэтэл АҮЭБЯ-ны хувьд “Оюутолгой” болон “Онтре” компанийн уулын ажлын төлөвлөгөөг шинэчилж батлаагүй байгаа. Гэтэл “Оюутолгой” компани “Онтре”-той 80:20-ийн харьцаатай гэрээ хийсэн сураг байна. Би үүнд зарчмын хатуу байр сууриа илэрхийлж байна.
Бизнес хийж буй хүмүүс оролцогч талуудаа хүндэтгэж, хамтарсан бизнес хийх ёстой. Монгол Улсын оролцоо заавал байх ёстой. Тэрэн дээрээ тулбал бид Монгол Улсыг хүндэтгэхгүй байгаа хүмүүстэй бизнес хийх шаардлагагүй.
Шинэ хөрөнгө оруулалтын гэрээг “Онтре”-гийн хариуцаж буй талбайд хийх үү, яах вэ гэдгээ судлаад ярилцаж байна.