Нэг сая төгрөгөөр ажиллаж, амьдарч үзээч ээ


Боловсролын салбарт ажиллаж байгаа багш, ажилчдын цалин хүрэлцдэггүй, байнга ажлаа сольж, өөрчлөгдөж байгаа талаар багш нар байр сууриа илэрхийллээ.

н.Чаминцэцэг: 72 дугаар сургуулийн багш:

-Сургуульдаа 4 дэх жилдээ багшаар ажиллаж байна. 1,480,0 төгрөгийн цалин авдаг. Анги даалтын 10 хувийн нэмэгдэл авдаг. Нийгэмд багш нар маш өндөр цалин авдаг гэсэн ойлголт түгсэн ч бодит байдал дээрээ ийм л байна.  Яг үнэндээ сарын эхэнд 722,0 төгрөг сарын сүүлд  500,0 гаруй мянган төгрөг дунджаар  1,392,0 төгрөг гар дээр авдаг. Залуу багш нар маань олноороо ажлаас гарч байна. Миний мэдэх маш олон мундаг багш нар солигдсон. Манай бүлэг гэхэд л 9 багштайгаас сүүлийн жилүүдэд 4 жилийн хугацаанд 5 багш солигдлоо. Цаашид энэ салбарт ажиллах эрч хүчийг өгөөч ээ.

н.Болортуяа: Сургуулийн өмнөх боловсрол 168-р цэцэрлэгийн багш:

-Өнөөдөр зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд оролцож дуу хоолойгоо хүргэж байна. Би СӨБ-д 12 дахь ажилдээ ажиллаж байгаа. Миний авч байсан хамгийн дээд цалин ур чадвар, зэргийн нэмэгдлээ аваад 2,0 сая төгрөг хүрч байсан юм байна. Өглөө 7-гоос гараад орой 20 цагийн үед л гэрийн бараа харна. Хамгийн харамсалтай нь хүүхдүүдээ анхаараагүй өсгөжээ. Ингээд ажлын ачааллаас шалтгаалж толгой их өвддөг болсон тул аргазүйчээр өөр цэцэрлэгт орсон. Энд 1,5 сая төгрөгийн цалинтай л ажиллаж байна. Шилжиж ирснээс хойш энэ цэцэрлэгийн  бүх багш, ажилчид солигдлоо. 1,0 төгрөгөөр ажиллаад, амьдраад үзвэл хэцүү дээ. Тэнд хүүхдэд хайртай, сэтгэлтэй хүмүүс л үлдэж чаддаг.

Х.Баатарсүх: Дорнод аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга:

-Өнөөдөр УИХ, Засгийн газарт дуу хоолойгоо хүргэж байгаа Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоонд баярлалаа. Дорнод аймгийн хэмжээнд боловсролын салбарт ажиллаж байгаа бүх багш ажилчид эвлэлдэн нэгдэж тэмцлийн арга хэмжээнд бүрэн оролцож байна.

Цалин хөлс, нийгмийн асуудал тун тааруу байна. Дорвитой дуу хоолойгоо хүргэж, хамтарч ажиллана. Мөн УИХ-д сонгогдсон гишүүдэд хүсэлтээ хүргүүлсэн.

А.Түвшинжаргал: Орхон аймгийн боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга:

-Орхон аймгийн 33 сургууль, цэцэрлэг ажил хаялтад нэгдэхээ илэрхийллээ. Бүх материалыг хуулийн дагуу холбогдох газруудад хүргүүллээ. Энэ хичээлийн жилд 27,0 мянган орчим сурагч Орхон аймгийн хэмжээнд суралцаж байна. Хүүхдүүдийн ард байгаа эцэг, эхчүүд дэмжиж 5000 орчим хүн гарын үсгээ зурсан. Орхон аймгаас сонгогдсон 8 гишүүнд бидний санал хүсэлтийг хүлээж аваачээ гэсэн шаардлагаа хүргүүлж байна.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *