Гадаадын 650.579 жуулчин ирээд байна


2025 оны 1 дүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл гадаадын 650.579 жуулчин манай улсад ирээд байна. БНХАУ, БНСУ, Казахстан, ХБНГУ, Турк, Их Британи улсаас хамгийн олон жуулчин иржээ.

Зөвхөн 9 дүгээр сард 47.540 жуулчин Монголд хөл тавьсан бол 9 дүгээр сарын 15-ны өдөр 3,089 жуулчин ирснийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо мэдээллээ.

Монгол Улс 2024 онд түүхэндээ хамгийн олон буюу 810 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас дотоодын эдийн засагт 1.6 тэрбум ам.долларын орлого бүрдүүлсэн. Энэ нь “Welcome to Mongolia”, “Go Mongolia” зэрэг Монгол Улсыг олон улсад сурталчлах томоохон хөтөлбөрүүдийн үр дүн. Гэхдээ л 2024 онд 1 сая жуулчин хүлээн авах зорилт тавиад хүрч чадаагүй. Энэ онд уг зорилтоо дахин тавьсан юм.

2030 он гэхэд жилд 2 сая жуулчин хүлээн авах, нэг жуулчны Монгол Улсад зарцуулдаг дундаж зардлыг 2000 ам.доллароос 4000 ам.доллар болгон хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьж байна. 

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *