Улаанбаатар хотод тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Ц.С Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож, зам тавьж өгнө” гэснийг зөрчиж, явган хүний гарцаар унадаг дугуйтай зам хөндлөн гарч байсан Д гэдэг хүүхдийг мөргөжээ. Үүний улмаас уг хүүхдийн биед хүндэвтэр гэмтэл учирсан аж. Гэтэл жолооч хэргийн газрыг орхин зугтаасан байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.С-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил зорчих эрх хязгаарлах ял оноожээ. Тэрээр үүнийг эсэргүүцэн, давж заалдсан байна. Давж заалдах шатны шүүх түүний зорчих эрх хязгаарлах ялыг хөнгөрүүлэн, 1 жил 6 сар болгон өөрчилжээ.
Уг шийдвэрийг УДШ хянаад, “Шүүгдэгчид оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна” гэж дүгнэн, шүүгдэгчид оногдуулсан ялыг хэвээр үлдээж, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын талаарх дүгнэлтийг хүчингүй болгов.
Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг эцэг эх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй юм байна.