Агаарын цэргүүд хээрийн дадлага хийж байна


Засгийн газрын тогтоолын дагуу зэвсэгт хүчний агаарын цэргийн харьяа анги, салбарууд, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабуудтай анги, салбарын жигдрэлтийг хангах сургалт, тусгай тактикийн хээрийн сургуулилалт зохион байгуулж байна.

Сургалт, дадлага бол зэвсэгт хүчний бэлэн байдлыг хангах сургалтын дээд хэлбэр бөгөөд цэргийн анги, салбарууд, нутгийн захиргааны байгууллага, цэргийн штабын бэлэн байдал дээшлүүлэх чиглэлээр анхаарлаа хандуулж, цогц хэлбэрээр явдгаараа ач холбогдолтой юм. Энэ удаагийн сургууль нь дэлхий, бүс нутагт явагдаж байгаа цэргийн ажиллагааны арга, хэлбэр, туршлага, сургамжид дүгнэлт хийн, агаарын цэргийн анги, салбаруудын мэргэжлийн бэлтгэлийг дээшлүүлэхэд чиглэж байна. Мөн цэргийн нисэх, радиолокацын төрлийн зэвсэглэлийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах, түүний дотор нисгэгчгүй нисэх хэрэгслийг ашиглах ажиллагаанд анги, салбар, бие бүрэлдэхүүний мэдлэг дадлага, чадварыг нэмж буйгаар онцлогтой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *