Айлууд угаар мэдрэгчээ ажиллуулж байгаа эсэхэд 500 ажилтан хяналт тавина


“Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” 2025-2026 оны халаалтын улиралд гэр хорооллын айл өрхийн зуух яндан, угаар мэдрэгчийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зөвлөгөө мэдээлэл өгөх чиг үүрэгтэй хяналтын 500 ажилтантай гэрээ байгууллаа.

Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд нийт 500 хяналтын ажилтан ажиллана. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 11 хорооны 14 400 айл өрхийн зуух яндан, угаар мэдрэгчийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зөвлөгөө мэдээлэл өгөх хяналтын 60 ажилтан ажиллах юм байна. Тус дүүргийн нэг хяналтын ажилтан 250 орчим айл өрхийн аюулгүй байдлыг ханган ажиллах аж.

Гэр хорооллын айл өрх олонтой Сонгинохайрхан дүүрэгт 145, Баянзүрх дүүрэгт 120, Чингэлтэй дүүрэгт 70 хяналтын ажилтан ажиллахаар гэрээ байгуулжээ.

Сүхбаатар дүүргийн гэрээт хяналтын ажилтнуудын уулзалт өнөөдөр болж, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэн оролцов.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *