Эртний ном судар, баримтыг үнэрээр судална


Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Үнэт ховор номын музей, Монгол судлал, гар бичмэлийн сан хөмрөг, Тогтмол хэвлэлийн сан хөмрөгт хадгалагдаж буй судар ном, эртний баримтат өв, сонин сэтгүүлээс микробиологийн болон номын үнэрийн дээжүүд авлаа.

Тус судалгааны гол зорилго нь Үндэсний Номын Санд хадгалагдаж буй ном, судар, эртний баримтат өвүүд ямар үнэртэй болох, энэ үнэр нь юунаас үүдэлтэй болохыг судлах, болон номыг бүрдүүлж буй материалиудад химийн урвал хэрхэн явагдах, урьдчилан сэргийлэх, хадгалалт хамгаалалтын аргачлал боловсруулахад чиглэх юм.

Энэхүү дээжийг Австри Улсын Байгалийн нөөц, амьдралын шинжлэх ухааны их сургуулийн Химийн лабораторийн профессор, доктор Д.Гүнбилиг, молекул биологич, доктор Р.Өлзийням нар авч, судалгаа шинжилгээ хийх аж.

Мөн номын гадаргуу дээр ямар бичил оргонизм үүсэж буйг таньж тогтоох зорилготой. Номын сангийн мэргэжилтнүүдийн зүгээс ирэх 2026 онд судалгааны сонирхолтой үр дүн гарна гэж найдаж байна гэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *